top of page
Энэ сургалт захиалах боломжгүй байна.

ТАНИХУЙ шат 6-8 нас, Австрали-Ази-Европи

Даваа, Лхагва, Баасан гарагт орно. Анги дүүргэлт 4 суралцагч байна.

Ended
190 US dollars

Available spots


Сургалтын дэлгэрэнгүй

МОНГОЛ ХЭЛНИЙ 5 шатлалт сургалтын ЗОРИЛГО: • Гадаадад амьдарч буй монгол хүүхдүүдэд эх хэлээрээ зөв уншиж, ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх чадварыг үе шаттайгаар олгож, монгол ёс заншлаасаа суралцах боломжийг олгоно. МОНГОЛ ХЭЛНИЙ 5 шатлалт сургалтын ЗОРИЛТ: • ТАНИХУЙ: Монгол хэлний цагаан толгойн 35 үсгээ таньж, зөв бичиж, уншиж сурна. • УНШИХУЙ: Үг, өгүүлбэр, эхийг зөв уншиж, шинэ үгсийг таньж, утгыг мэднэ. • ЯРИХУЙ: Танил сэдвийн хүрээнд асуултыг ойлгож, харилцан ярилцана. • ХЭРЭГЛЭХҮЙ: Өөрийн үгийн сангийн хүрээнд эх хэлээрээ ойлгомжтой, цэгцтэй зөв ярьж, хэрэглэж сурна. • УХААРАХУЙ: Монгол хэлний зөв бичих дүрмийг ухаарч ойлгон, үг өгүүлбэрийг алдаагүй зөв бичих үйлийн баримжаа олгоно. СУРГАЛТЫН ОНЦЛОГ: • Мэргэжлийн туршлагатай багш нар “Танихуй, Уншихуй, Ярихуй, Хэрэглэхүй, Ухаарахуй” үе шат бүрийн сургалтыг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохирсон хялбар, сонирхолтой арга зүйгээр, залгамж холбоотой удирдаж явуулна. • Сургалтын үе шат бүр хүүхдийн ярих чадварыг илүү хөгжүүлэхэд чиглэнэ. • Хүүхэд нэг бүрт хүрч ажиллах зорилгоор анги дүүргэлт ДӨРВӨН суралцагчтай байна. • Оюуны өмчийг дээдлэн, сургалтандаа хэрэглэгдэх бүх зураг болон видео контентуудыг KhaSu Education Institute-ийн зүгээс зурж, бүтээн ашигладаг. • Тухайн хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах зорилгоор хийх дасгал даалгаврын материалыг суралцагчийн мэйлээр урьдчилан илгээнэ. • Долоо хоног бүр үзсэн хичээлээ бататгах зорилгоор видео контентыг нэмэлтээр ашигладаг. БАГШЛАХ БҮРЭЛДЭХҮҮН: Олон улсын Кембрижийн хөтөлбөрийг 2015 оноос хэрэгжүүлж байгаа Орхон ХаСү сургуулийн туршлагатай багш нар хичээлийг удирдан явуулна. ХҮҮХДИЙН ХЭЛНИЙ ШААРДЛАГА: ТАНИХУЙ, УНШИХУЙ шатанд багш нар сургалтыг англи хэл дээр удирдан явуулах боломжтой. ТАНИХУЙ шатанд монгол хэл мэдэхгүй эсвэл монгол хэлээ бага зэрэг ашигладаг ч бичиж, уншиж сураагүй хүүхэд хамрагдаж болно. УНШИХУЙ шатанд ТАНИХУЙ шатны чадварыг эзэмшсэн, монгол хэлний анхан шатны мэдлэгтэй хүүхэд хамрагдана. ЯРИХУЙ, ХЭРЭГЛЭХҮЙ, УХААРХУЙ шатны сургалтууд 100 хувь монгол хэл дээр явагдана. СУРГАЛТЫН ХЭЛБЭР: Хичээллэх хугацаа: 6 долоо хоног Долоо хоногт: 3 өдөр Нэг удаагийн оролт: 60 минут Хичээллэх хэлбэр: Цахим


Холбоо барих

+97699060095

training@khasuedu.mn


  • Facebook
  • LinkedIn

©2022 by Khasu Education

bottom of page