top of page

ЧАНАРТАЙГААР СУРАЛЦЪЯ
Үндэсний хөтөлбөр болон Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн агуулгаар суралцаж буй хүүхдүүдэд боловсролын тусламж үйлчилгээг чанартайгаар илүү ойр авчрахыг бид бүхэн зорьж байна.
Дэлхийн өнцөг булан бүрт байгаа Монгол хүүхдүүддээ Монгол хэлээ сонирхолтойгоор, чанартайгаар, тасралтгүйгээр сурах боломжийг бүрдүүлэхээс гадна математикийн хичээлээ Монгол багш нарынхаа тусламжтайгаар улам бүр сайжруулж, ахлах сургуульдаа SAT шалгалтаа амжилттай өгөх боломжийг бүрдүүлэхийг хичээлээ.
Монголын ёс заншил, Монголын түүхээ сурталчлан таниулах арга хэмжээг хүүхдийн нас бие, сэтгэхүйн онцлогт тохируулан сонирхолтойгоор бүтээн түгээхийг хичээн ажиллаж байна.
Ямар үед ТУСЛАХ БАГШ үйлчилгээг авах вэ?
Гэрийн даалгавраа хийхэд хүндрэл гарсаар л байна уу?
Хичээлдээ бүрэн сууж чадаагүйгээс үүссэн агуулгын хоцрогдлоо нөхөх, багасгах зэргээр одоо байгаа түвшингээ ахиулмаар байна уу?
Шалгалтын paper дээр ажиллаж байхад эргэлзээтэй хүнд ухагдахуунууд байсаар л байна уу?
Стандарт түвшингээс ахисан агуулга судалж, өөрийгөө сорих хүсэлтэй байна уу?
Одооны түвшингээ үнэлүүлж, оношлуулах хүсэлтэй байна уу?
Ар гэрийн зүгээс хичээлд нь туслахад цаг зав хомс байна уу?
Өөрийн түвшинд тохирсон аргаар суралцмаар байна уу? Энэ тохиолдолд багш зөвхөн чамд тохирсон хөтөлбөрийг боловсруулан хичээллэх боломжтой юм.
СУРГАЛТ ямар боломж бүрдүүлэх вэ?
Англи хэлний яриагаа гадаад багшийн тусламжтайгаар сайжруулах боломжтой.
Англи хэл сураад байгаа хэдий ч ахиц сайн гарахгүй байна уу? Тэгвэл чадварлаг монгол багшийн чиглүүлгээр дахин системтэй эхлүүлэх боломжтой.
Олон улсын Кембрижийн хөтөлбөрийн хичээлийн шалгалтууд, SAT болон IELTS гэсэн шалгалтууддаа амжилттай сайн бэлдэх боломжтой.
Дэлхийн аль ч хязгаарт амьдарч байгаагаас үл хамааран, өөрийн монгол хэлний мэдлэгийн түвшинг системтэйгээр ахиулах боломжтой.
Дэлхийн өнцөг булан бүрт математикийн өөр өөр хөтөлбөрөөр хичээллэж буй 6-10-р ангийн хүүхдүүд математикийн монгол багш нарын тусламжтайгаар ахлах ангидаа SAT Math шалгалтандаа өндөр оноо авах боломжтой.
ХИЧЭЭЛ үзсэнээр ямар давуу талтай вэ?
1-12-р ангийн сурагчдад зориулсан бүрийн хичээлүүдээс өөрийн сонирхолд нийцүүлэн сонгож, суралцах давуу талтай.
Олон улсын стандарт шалгалтуудад хэрхэн амжилттай бэлтгэж, оноогоо ахиулах тактикийг мэдэх давуу талтай.
Дэлхийн өнцөг булан бүрээс Монголын хүүхдийн дуугаа сурах давуу талтай.
Монголын ёс заншил, түүх соёлыг хүүхдүүдэд сонирхолтой байх хэлбэрээр бэлтгэсэн хичээлүүдээс үзэх давуу талтай.
Амжилттай СУРАГЧ байж, бүтээлч ИРГЭН болоход хэрэгтэй төрөл бүрийн мэргэжилтний зөвлөгөө, зөвлөмжүүдтэй танилцах давуу талтай.
Цаг хугацаанд хязгаарлагдахгүйгээр өөрийн цаг завд тохируулан тасралтгүйгээр суралцах давуу талтай.
Захиалгат сургалтын хүсэлтийг энд дарж бөглөнө үү.
![]() | ![]() | ![]() |
---|---|---|
![]() | ![]() | ![]() |
![]() | ![]() | ![]() |
![]() |
ХОЛБОО БАРИХ

bottom of page