Ахисан стандарт математик 9-р анги
Австрали-Ази-Европиос хүүхдүүд хамрагдаж болно. Анги дүүргэлт 4 байна.
Сургалтын дэлгэрэнгүй
6-10 дугаар ангийн хүүхдүүдэд зориулсан АХИСАН СТАНДАРТ МАТЕМАТИК сургалтын хөтөлбөрийг математикийн багш нар төлөвлөхдөө 11-р ангид SAT шалгалтыг амжилттай өгөхийн тулд 6-10 дугаар ангиудад ямар агуулгууд дээр илүү их анхаарах ёстой гэдэг дээр тулгуурлан анги хоорондын залгамж холбоог нягт сайн гаргасан. Өнгөрсөн хугацаанд бидний бэлтгэсэн шавь нар ерөнхий SAT шалгалтын математикийн хэсэгт 730-800 оноог тогтмол авч, энэхүү шалгалтыг амжилттай өгсөөр байна. АХИСАН СТАНДАРТ МАТЕМАТИК-ийн 8-р ангийн сургалтыг 2015 оноос хойш олон улсын Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Орхон ХаСү сургуулийн математикийн багш Б.Урангэрэл удирдан явуулна. ХҮҮХДИЙН ХЭЛНИЙ ШААРДЛАГА: Сургалтанд хэрэглэгдэх бүх англи материалыг багш мэргэжлийн хүрээнд чөлөөтэй хэрэглэн сургалтыг удирдан чиглүүлнэ. Хэдийгээр багш математик үг хэллэгүүдийг англи хэл дээр ашиглах ч бусад тайлбар монгол хэл дээр учраас сургалтанд хамрагдах сурагч нь Монгол хэлийг зохих түвшинд ойлгодог байх хэрэгтэйг анхаарна уу. СУРГАЛТЫН ХЭЛБЭР: Сургалт нь 6 долоо хоногийн турш Даваа, Лхагва, Баасан гарагуудад Монголын цагаар 15:30-17:30 цагийн хооронд хичээллэнэ. Сургалт нэг өдөрт академик 3 цаг, нэг долоо хоногт академик 9 цаг, нийт 6 долоо хоногийн хугацаанд академик 48 цагийн хичээл орно. ЭНЭХҮҮ СУРГАЛТАД ХАМРАГДСАНААР: 1. АРГА ТЕХНИК: Агуулгын хүрээн дэх олон төрлийн бодлогын сангаас бодлого бодохдоо, хялбар аргаар түргэн хугацаанд хэрхэн бодох оновчтой аргыг сонгодог болох, асуултад дүн шинжилгээ хийх чадвар эзэмшүүлнэ. 2. ДАВТАГДСАН АГУУЛГА: Олон улсын болон монгол хөтөлбөрийн давтагдсан агуулгууд дээр дүн шинжилгээ хийж, чухал сэдвүүд дээр олон улсын хөтөлбөрийн материалаас гадна нэмэлтээр монгол материалаас бодлого бодно. 3. ХОЦРОГДСОН АГУУЛГА: Хоцрогдлыг оношилж, онолын хэсгийг маш ойлгомжтойгоор дахин бататгаж, бүрэн эзэмшүүлнэ. 4. ДААЛГАВАР: Хичээл дээр үзсэн сэдвийн хүрээнд даалгаврын бодлого өгөх ба дараагийн хичээл орохоос 1 хоногийн өмнө даалгаврыг шалгаж, алдсан бодлого дээр тайлбар бичлэг явуулна. 5. ДООРХ АГУУЛГЫН ХҮРЭЭНД БОДЛОГО БОДНО. Жич: Зургуудыг гүйлгэж, бодлого бодох агуулгын хэсэгтэй танилцана уу.














Холбоо барих
+97699060095
training@khasuedu.mn